Эрүүл Мэндийн
Шинжилгээтэй аялал
ХӨХХОТ
Аялал гарах өдөр: 6 сарын 15
Үндсэн үнэ: 3,050,000₮
Урамшуулалтай үнэ: 1.700.000₮
Хүүхэд: 1.350.000₮ ортой
Хүүхэд: 1.100.000₮ оргүй
Утас: 7716-2200, 9947-5905
Аяллын бүртгэл дуусахад цөөхөн хоног үлдээ та амжиж бүртгүүлээрэй.
Зуны хуваарь | ||||
---|---|---|---|---|
6 сарын 15 | 6 сарын 21 | 6 сарын 29 | 7 сарын 19 | 7 сарын 26 |
ӨВӨРМОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯАТ ХОЁРДУГААР ЭМНЭЛЭГ
Эмнэлгийн ерөнхий танилцуулга
Манай эмнэлэг нь 1985 онд байгуулагдсан бөгөөд улсын гуравдугаар зэрэглэлийн ясны мэргэжлийн эмнэлэг юм. Үүнээс гадна, ясны мэргэжлийн доктор, магистрийн зэрэг олгох эрхтэй ба ясны мэргэжлийн салбарт сургалт, шинжилгээ зохион байгуулж явуулах цаашлаад ясны анагаах ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.
Юу Тур Юнврс ХХК нь Өвөрмонголын Анагаах Ухааны Их Сургуулийн Харьяат Хоёрдугаар Эмнэлэгтэй хамтран ажиллах эрхтэй ба аялагчдаа шинжилгээнд хамруулах, зөвлөгөө авах зэрэгт оочир дараалалгүй үйлчлүүлэх, нэмэлт шинжилгээ хагалгаа тов авах зэрэг дээр хамтран ажилладаг гэдгээрээ давуу талтай.

Хүчин чадал
Манай эмнэлэг одоогоор 1035 ажиллагсадтай, үүнд дэд профессор 35, магистр 212, доктор 61, ясны мэргэжлийн эмч нар нийт ажилчдын 87.5 хувийг эзэлж байна. Эмнэлэг нийт 1000 ортой, жилд дундажаар 100,000 гаруй хүнд үйлчилж, 10,000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 8000 гаруй хүнд мэс засал хийж байна.

Барилга
Амбулаторийн барилга 5 давхар, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг 15 давхар 100000м2 барилга болон нийт эмнэлгийн эзэмшлийн талбай бүхэлдээ 16.9га орчим.

Голлох үйлчилгээ
Ясаар голлох эмчилгээгээ болгодог ба хүүхдийн ясны тасаг, үе мөчний мэс заслын тасаг, нугасны мэс заслын тасаг, гэмтлийн мэс заслын тасаг, ясны хавдрын төв зэрэг бүх төрлийн ясны мэс заслын эмчилгээ, мэдрэлийн тасаг, зүрх судасны тасаг, дотрын тасаг, дотрын мэс засал, судасны мэс засал, ICU, дурангийн тасаг, шүдний тасаг гэх мэт

Хөтөлбөрийн тухай
Өдөр#1 УБ-Замын-үүд вагонд сууж аялал эхэлнэ. Галт тэрэг 16:40-с хөдлөнө
Өдөр#2 Өглөө хилээр гарч Эрээн-Хөххот чиглэлийн автобусанд суун орой Хөххотын буудалдаа байрлан амарна.
Өдөр#3 Хөххотод эмнэлэгтээ очиж шинжилгээнд орно. Шинжилгээний дараа орой хоол хүртэл чөлөөт цаг (дэлгүүр хэсэх). Оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Үзвэр үйлчилгээ
Өдөр#4 Аялал: 1579 онд Алтан хааны удирдлаган дор барьсан түүхэн сүмтэй танилцана. Уг Ариун сүмд залсан мөнгөн Буддаг Балбын урчууд 1,5 тонн мөнгө ашиглан цутгаж, үүнийг сүмийн эрдэнэ гэдэг болсон. Мөн усан парк дээр тоглоно.
Өдөр#5 Шинжилгээний хариугаа хүлээн авч, хүн тус бүрт нарийвчилсан зөвлөгөө өгнө. Үдээс хойш Хөххот-Эрээн хотруу хөдлөнө. Орой Эрээн хотод очин буудалдаа байрлан амарна.
Өдөр#6 Өглөөний цайны дараа чөлөөт цаг (Эрээн хотын зах зээлээр явах) үдээс өмнө хилээр гарч оройн вагондоо сууна.
Өдөр#7 Өглөө Улаанбаатарт бууснаар бидний аялал ийнхүү өндөрлөнө.

Аяллын үнэд:
Өглөө оройны хоол
Музейн үзвэр
Аяллын даатгал
Хөтөч тайлбарлагч орчуулга хийх үйлчилгээ
Буудлын зардал
Галт тэрэг, Автобусны төлбөрүүд орсон болно.
Хил гарах унаа орсон
Эрүүл мэндийн шинжилгээ орсон



Бүртгүүлэх боломж
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Тээвэрчидийн гудамж 3/1 тоот World Wine Center, 902 тоот
ЛАВЛАХ УТАС: +976 7716 2200
Та урьдчилсан бүртгэлээ хийлгээд мэдээллээ оруулаад асуух зүйл, мессэж хэсэгт оруулаарай. Бид тантай удахгүй холбогдох болно. Эсвэл та шууд утсаар холбогдож бүртгүүлж болно.